gandan.mn

2011оны хичээлийн жилийн “ЗАЛУУ БУДДИСТ” сургалтын анхан шатны хичээл эхэллээ. Долоо хоногийн амралтын өдрүүдэд/бямба,нямд/ 09-цагаас ШИСургуулийн хурлын зааланд явагдаж байна. Харилцах утас 300975
Gandan monastery
Эрдэм шинжилгээний бага хурал болно.
Thursday, 17 November 2011 12:58


“1911 оны Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалд лам нарын оруулсан үүтгэл үйлс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг МБШТөв Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулж байна. Энэхүү хурал нь 2011оны 12 дугаар сарын 29 –нд  тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний Эрх Чөлөөний 100 жилийн ойд зориулсан хурал болж байгаагаараа онцлог юм. Хурлын арга хэмжээг Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын эрдэмтэн нарийн бичгийн дарга, гавж, гүн ухааны доктор (Ph.D) Т.Булган даргална. Хурлыг нээж МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д. Чойжамц, Монголын Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалын   жилийн ойг тэмдэглэх үндэсний хорооны дарга, Монгол улсын Шадар сайд М. Энхболд нар нээж үг хэлнэ.
Хуралд лам хуврага, эрдэмтэн мэргэд илтгэлээ тавина.

Read more...
 
Далай багшийн айлчлал өндөрлөлөө.
Tuesday, 15 November 2011 17:54

Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлчлал амжилттай болж өндөрлөлөө.
Далай багш Монголын нийт сүсэгтэн олонд Шүтэн барилдахуйн магтаал, Мөрийн гурван эрхэм, Жанрайсэг бурханы авшиг, Насны авшиг зэрэг номыг айлдаж, оюутан залуус Монголчууд бидэнд сургаал номлолоо харамгүй хайрласан.
Дээрхийн гэгээн Далай багш таны өлмий бат орших болтугай.

 
Монголын хөгжлийн гарц залуучууд гэдгийг онцлов.
Tuesday, 15 November 2011 17:42

Дээрхийн гэгээн XIV Далай багш Данзанжамц 1935 оны долоодугаар сарын 6-нд Түвдийн хойд нутгийн Амдо мужийн Тагцэр гэдэг жижиг тосгонд төрсөн. Тэрээр XIII Далай лам жанч халснаас хойш хоёр жилийн дараа төржээ. Далай багш есөн хүүхэдтэй айлын тав дахь хүү бөгөөд 1937 онд Далай ламын хойд дүрийг тодруулах эрлийнхэн тэдний гэрт ирж шалгаад мөн болохыг баталжээ.

Тэрээр 16 настайдаа Түвдийн үндэсний ассамблейн хүсэлтээр улс төрийн бүрэн эрхийг авч Түвдийн Засгийн газрын тэргүүн болсон. "Энэ хүн зөвхөн буддын шашинтан төдийгүй дэлхийн олон шашин шүтдэг ард түмний хүндэтгэлийг хүлээсэн нь учиртай. Түүний амнаас унаж байгаа үг бүхэн нэгийг бодогдуулдаг гэж хэлж болно. Гадны том албаны хүмүүс манайд ирэхээрээ танайх баян орон юм. Ордуудад чинь хөрөнгө оруулахад бэлэн байна. Хамтран ажиллаж болж байна гэдэг биз дээ. Тэгэхэд Дээрхийн гэгээнтэн сэтгэл харамгүйгээр "Ном уншуулж, бурханд мөргөх нь чухал биш, туйлын зорилго нь гэгээрэх" гэж сургалаа.

Мөн "Бурхны шашин бол шашин биш, харин амьдралын гүн ухаан оюуны шинжлэх ухаан. Монголын хөгжлийн гарц залуучууд" гэдгийг онцолж байна. Тэрээр орчин цагийн шинжлэх ухааныг буддын шашинтай хамтатган судлах хэрэгтэй гэж онцоллоо. Нийгмийн хариуцлага, ухамсраа хөгжүүлэх нь чухал. Монгол Улсыг хөгжүүлэхэд хүн бүрийн ухамсар чухал. Хүний сайхан сэтгэлээр улсаа хөгжүүлэх учиртай.

Хүн бүр бусдын сайн сайхны төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Хамаг зовлон бэрхшээлийн шалтгаан нь мунхагийн харанхуй байдаг. Өөрийнхөө ирээдүйг бурханд даатгах нь тийм ч ач холбогдолтой биш гэж сургаж байна. Энэ хүнээс өөр хэн ингэж монголчуудад үнэн үгийг хэлсэн юм бэ. Тэгэхээр энэ хүний сургаалыг сонсох гэж монголчууд хөдөлгөөнд орох нь аргагүй юм.


Н.Лхагва

olloo.mn

 
Далай багшийн айлдвар эхэллээ.
Thursday, 10 November 2011 17:20

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багш өнөөдөр өглөө 08.00 цагаас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд морилж, ламын цогчид өргөн, лам хуврагуудад Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багш өнөөдөр өглөө 08.00 цагаас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд морилж, ламын цогчид өргөн, лам хуврагуудад сургаал айлдаж, 09.40 цагаас "Бөхийн өргөө"-нд их, дээд сургуулийн оюутан, залууст "Шинэ мянганы ёс зүй" сэдэвт лекц уншилаа. Харин үүний дараа Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багш 13-15 цагийн хооронд Буянт-Ухаа дахь шинэ спортын ордонд лам хуврага, сүсэгтэн олонд  зориулан "Шүтэн барилдлагын магтаал", "Мөрийн гурван эрхэм" номыг айлдлаа.


 
Дээрхийн Гэгээн Далай багш Монгол орноо айлчлан ирлээ.
Tuesday, 08 November 2011 00:00

Дээрхийн Гэгээн XIV Далай багшийн албан ёсны айлчлал 2011 оны 11-р сарын 07-нд Чингис хаан ОУНБ-д 20:50 минутад заларсанаар эхэллээ.

Дээрхийн Гэгээнтэнийг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй Монголын сүм хийдүүдийн тэргүүнүүд болон албаны бусад төлөөлөгчид, сүсэгтэн олон тосон авлаа.

 
Дээрхийн гэгээн XIV Далай багшийн Монгол улсад хийх айлчлалын хөтөлбөр
Sunday, 06 November 2011 17:43

2011-оны 11-р сарын 07-ны өдөр Даваа гараг

19:30 цагт Дээрхийн Гэгээн XIV Далай багш Монголд морилон ирнэ.

2011-оны 11-р сарын 08-ны өдөр Мягмар гараг

08:00-09:30 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдэд морилно. /Очирдара, Гандан дуган, Дэдонповрон/ Ламын цогчид өргөнө, лам хуврагуудад сургаал айлдана.

09:40-11:30 цагт Их, дээд сургуулиудын оюутнуудад “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекц. /Бөхийн өргөө/

13:00-15:00 цагт Лам хувраг, сүсэгтэн олонд “Шүтэн барилдлагын магтаал”, “Мөрийн гурван эрхэм” номыг айлдана. /Нисэх дахь спорт ордон/

Read more...
 
  • «
  •  Start 
  •  Prev 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  Next 
  •  End 
  • »


Лавайн эгшиг 97.5 шууд эфир

Цаг агаар


Медиа



Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Шашины сайтууд

Buddha.MN
Монголын бурханы шашны мэдээлэл боловсролын нэгдсэн сайт
Дашчойнпэл
Монголын бурхан шашны гүн ухааны их сургууль Дашчойнпэл дацан
Дүйнхор
Дүйнхор буюу Цагийн Хүрдэн

Манай зочид