Gandan Monastry

6-р богд Лувсанбалдандамбийжанцан (1843-1848)


Үүнийг ҮП Банчин-Эрдэнэ Дамбийнямд айлтгасанд Халхын богдын VI дүр мөн хэмээн тодруулж увш сахил хүртээн Лувсантүвдэнчойжижанцан хэмээх алдрыг хайрлажээ. Түүнийг ХlҮ жарны шороон бичин жилийн 9-р сарын 7-нд зургаан сүүдэртэйд нь буюу 1848 онд монголд залж Халхын богд Жавзандамбын 6-р дүрд өргөмжлөн их баярыг үйлдэн урьд дүрийн бүх хэргэм цол, ямбыг өргөсөн байна. 1848 онд Төвдөөс залж ширээнд өргөмжлөн даншиг мандал өргөснөөс хойш удалгүй хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Зургаадугаар богдын ёнзингоор Төвдийн Гандан хийдийн Тива хувилгаан Иштүвдэнжамц хэмээх эрдэмтэй лам байжээ. 

эх сурвалж jod.mn