Gandan Monastry

ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ ИХ СУРГУУЛИЙН 2017 ОНЫ ТӨГСӨЛТ ӨНӨӨДӨР БОЛЛОО.


МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам номч мэргэн гавж С. Гомбожав, Буриадын Бандида хамба лам Гомбоев нарын санаачлага, шаргуу зүтгэлийн урээр 1970.03.09-нд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны тогтоол гарч сургалтыг зургаан жилийн хугацаатайгаар Гандантэгчэнлин хийдийн дэргэд Буриад, Монголын ирээдүйн шашны боловсон хүчин бэлтгэх зорилгоор ШДС-ийг нээхээр тогтож анхны элсэгч Буриад, Монголын 30 оюутан барма равжун сахил хүртэн лам хуврага болцгоосон юм. ШДС-ийн нээлтийн ёслол 1970-9-27-ны өдөр болж. анхны хичээл 1970-9-28-ний даваа гарагт Гандантэгчэнлин хийдийн зочид буудлын хоёр давхар байшинд эхэлж анхны хичээлийг рабжамба багш Данзан-Одсэр Санскрит, Төвд хэлний цагаан толгойг тайлбарлан зааж, ШДС-ийн анхны захирал дэд хамба Дагвадорж, хичээлийн эрхлэгч Нямсүрэн, төвд хэл орчуулгын багш Данзан-Одсэр, уншлага чойрын багш Лхамаажав, Жамц, Балдорж нарын бүрэлдэхүүнтэй хичээл сургалтаа эхэлсэн бөгөөд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын шилдэг эрдэмтэд хичээл зааж байсан сайхан уламжлалтай билээ. Мөн тус сургуулиас МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам гавж Д.Чойжамц, АБЭТБХурлын нарийн бичгийн дарга философийн ухааны Рh.D гавж Т,Булган, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал түүхийн ухааны Рh.D гавж Ш.Сонинбаяр, Бурханч лам Б.Пүрэвбат нарын олон эрдэмтэд, нэр хүнд бүхий хүмүүс төрж гарсан. Эдүгээ дөчин жилийн турш хичээл сургалтаа тасралтгүй явуулж ирсэн бөгөөд одоо захирал Да лам Х.Бямбажавын удирдлага дор өдөр, орой, зайн хэлбэрээр Уламжлалт эм, зурхайн салбартай үйл ажиллагаагаа явуулж, энэ жил 34 дэхь удаагийн ээлжит төгсөлтийн номын баяр нь МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит шашны дээд сургуульд болж өндөрлөлөө. 
Эрхэм номын нөхдийн номын цагаан буян үргэлж дэлгэрч байхын өзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!