Gandan Monastry

7-р богд Агваанчойживанчүгпринлайжамц (1849-1868)


XI Далай лам Хайдавжамц Халхын ҮН богдын дүрд тодруулжээ. Түүний шинжтөрх, ааш зан, биеийн байдал нь түрүүчийн дүрийхтэй төстэй, нүдэнд дулаахан, сэтгэлд таатай байсан тухай мэдээг Манжийн эзэн хаан сонсоод “Энэ бол үнэхээр сайн хэрэг” хэмээн мэдэгдэж байжээ. Тэрээр Разан хутагт Наваан-Ишчойжилжамцаас санваар хүртэж ном зооглов. Цаст Төвдийн орноос 1855 онд буюу XIҮ жарны хөхөгчин туулай жил зургаан настайд нь залж Их хүрээнд Халхын богд Жавзандамбын долдугаар дүрд өргөмжлөн түрүү дүрийн эрх ямба, хэргэм цол, даншиг мандал өргөн их баярыг үүсгэн зохиожээ. Долдугаар богдын ёнзин багш нь лхарамба Агваан-Одсэр байв. Тэрээр ХҮ жарны шар луу жилийн өвлийн дунд сарын 12 буюу аргын 1868 оны 12 дугаар сарын 26-нд таалал төгсчээ. Түүний арав гаруй насандаа айлдсан гүр дуулал нь Их хүрээний номын мэргэдийн дунд алдаршсан байдаг.

 
эх сурвалж jod.mn