Gandan Monastry

4-р богд Лувсантүвдэнван чүгжигмэджамц (1775-1813)


lҮ богд нь ҮIII Далай лам Жамбалжамцын ойр төрлийн садан юм. ҮI Банчин-Эрдэнэ Балдан-Иш, Ламо Чойжин хоёр Халхын богд Жэвзүндамбын дөрөвдүгээр дүр мөнд тодруулжээ. Мөн Банчин-Эрдэнээр үсэг уншлага заалган ҮШ дүрийн Далай ламаас Жамбалжамц Лувсантүвдэ нванчүгжигмэджамц алдрыг хүртжээ. Брайвүн Гомон гэвш Лхарамба Агваанпринлэйг ёнзин багшид шүтэж судар тарнийн номын рашааныг хүртжээ. Долоон сүүдэртэйд нь 1781 онд Их хүрээнд залж Халхын богд Жавзандамбад өргөмжлөн баяр ёслолыг үйлдэн даншиг мандал өргөв. Тэрхүү өргөмжлөлд “Лам танд шашныг мандуулагч, амьтаныг жаргуулагч IҮ дүрийн Богд хэмээн өргөмжилж алтан навчит өргөмжлөл олгов” гэжээ. IV богд одоогийн Гандантэгчэнлин хийд байгаа газарт Далх бурханы тахилгыг уншин сан тавин ариулж, сүмийн шав тавьж равнай өргөөд Зүүн хүрээнээс чойрын хоёр дацанг нүүлгэж ирсэн байна. Энэ үеэс хойш Далхын дэнж хэмээн нэрлэжээ. Тэрээр Их хүрээнд 1789 онд Зурхайн дацанг, 1806 онд нууц тарнийн ёсны Дүйнхор дацанг, 1807 онд бясалгал дияаны Шадүвлин хийдийг, 1809 онд Төвдийн гүн ухаантан Банчин Содномдагвын игчаны дагуу Гунгаачойлин дацанг байгуулав. Энэ нь монгол оронд судар тарнийн ёс хөгжихөд ихээхэн хувь нэмэр болсон байна. IҮ богд винайн ёсыг сайтар сахигч ариун санваартан байснаараа алдартай билээ. Богд гэгээн 1803 онд Баруун зууд заларч шашин номын үйлийг агуу их зохиогоод 1805 онд нутагтаа эргэн заларч Дүйнхорын уншлага, Сагар, Чогарыг дэглэн тогтоожээ. Богд гэгээн “Би насан багын саруул ухаанаар цаннидын сургуульд сурсан, одоо тэр маань Дүйнхорын хуралд их хэрэг болж байна. Цанидын сургууль бол судар тарни бүгдийн гол түлхүүр мөн” хэмээн айлдаж байжээ. Мөн “Бодь мөрийн зэрэг”-ийг унших, бясалгах, судлах ажлаа үл султгасаны дээр шүтээн бурхан олныг бүтээжээ. Бас 1813 онд хүрээ цамыг дэглэсэн байна. Дөрөвдүгээр богд Х1Ү жарны модон нохой жилийн өвлийн дунд сарын 16 буюу 1813 оны 1 дүгээр сарны 7-нд таалал болжээ. Магтаал, залбирал, ламын иога тэргүүтэн 517 бүтээл туурвил нэг боть ном нь Их хүрээнд хэвлэгджээ.

эх сурвалж: jod.mn