Gandan Monastry

ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН "ЧИН БИШРЭЛТ ХАМБА ЛАМ" ГАВЖ Н. ЭРДЭНЭПИЛ (1887-1960)


ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН 
"ЧИН БИШРЭЛТ ХАМБА ЛАМ" 
ГАВЖ Н. ЭРДЭНЭПИЛ (1887-1960)

Н.Эрдэнэпил нь Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны нутагт улаагчин, гал гахай жил буюу 1887 онд мэндэлжээ. 

Энэ нь одоогийн Завхан аймгийн Их-Уул сумын нутаг юм. Бага наснаас лам болж Тариатын хүрээнд сууж, улмаар Их хүрээнд сууж Дашчойнпэл дацанд 1933 онд гавжийн дамжаа барьсан байна.

1944 онд Гандантэгчэнлин хийдийг дахин сэргээж, мөргөлийн дуган нэртэйгээр байгуулахад анхны хамба ламаар суув. 

Анхны хүрээ хамбаас тоолбол 22 дахь хамба болох ажээ. Гандантэгчэнлин хийдийн хамба ламын албыг 16 жил хашжээ. 

Түүний шашин номын үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн 1956 онд Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгчдийн хурлаас "Чин бишрэлт" цолоор шагнасан байна. Эрдэнэпил хамба нь эртний Энэтхэгийн уран зохиолын гайхамшигт дурсгал зохиол "Үүлэн зардас"-ыг монгол хэлнээ орчуулан гаргажээ. 

ЧИН БИШРЭЛТ ХАМБА ГАВЖ НАЙДАНГИЙН ЭРДЭНПИЛ 1960 оны эхээр дүрст лагшингаа номын агаарт хураажээ.