gandan.mn

2011оны хичээлийн жилийн “ЗАЛУУ БУДДИСТ” сургалтын анхан шатны хичээл эхэллээ. Долоо хоногийн амралтын өдрүүдэд/бямба,нямд/ 09-цагаас ШИСургуулийн хурлын зааланд явагдаж байна. Харилцах утас 300975
Gandan monastery
Дээрхийн Гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагтын сар шинийн мэндчилгээ
Sunday, 19 February 2012 12:03


Та бүхэндээ сар шинийн баярын мэнд айлтган залбирч, мэндчилж байна. Ирж буй усан луу жил ертөнцөд энэрэл нигүүслийг дүүрэн авчрах болтугай.
Надад тухайлсан шинэ айлдвар үгүй боловч дахин айлтгахад асрал энэрэл хамгийн гол эрхэм нь юм шүү. Бид бол бусдад туслах чадвартай хүн төрөлтөн.

Дээрхийн гэгээнтэн Далай лам: “-Энэрэл бидний дотоод сэтгэлд олон сайн зүйлийг өгдөг төдийгүй бидний биеийг эрүүл саруул байлгахад нөлөөлдөг.

Миний өөрийн анзаарснаар сэтгэл минь хэдий тогтвортой байхаас биеийн минь эрүүл байх шууд хамаардаг.
Ямарч эргэлзээгүйгээр уур цухал, айдас түгшүүр биднийг эмзэг, өвчлөмтгий болгодог.

Иймд сэтгэлийг эерэг бодлоор дүүргэж тайван оршвол бидний бие махбод тэр болгон амархан өвчинд нэрвэгдэхгүй юм” хэмээн айлдсаныг үзвэл энэрэл бусдад тустайгаар үл барам өөрт ч хэрэгтэй байна.
Бусдад нөхөрсөг байхтун. Эв нэгдэл биднийг хүчирхэг байлгаж хөгжүүлнэ. Эцэг эхээ хүндлэхтүн. Орчны хүмүүст найзархаг оршихтун. Төр засаг олон түмэн минь харилцан итгэлц. Амьдралын хэмнэлдээ нөхөрлөлийг байлга. Эцсийн бүлэгт ядарч зовох, тусламж хүсэхэд тэд дэргэд чинь байна.

Бид хэрхэв ч Монголоо алдаж болохгүйг сануулахыг хүсэж байна. Энэ бол орчин үе, шинэ цагийн эсрэг зүйл биш юм. Өөрийгөө Монгол гэдгээ баталж буй юм. Ингэж хэмээнэ хөгжил дэвшлийн төлөө урагшаа замнах болно.
Бурханы шашин дэлхий дахинд шинэ ертөнцийн эхлэл болж байна. Бид энэ баялаг соёлтой боловч, Эзэн Чингис хаанаас өвлөгдөж ирсэн уламжлал харь гүрний бодлогоор буурсан хэдий ч ямар ч үнээр алдаж болохгүй. Чөлөө учралт хүн заяаг эцэст нь олох болно.


Архиа бага зооглож, хотлоороо сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 
VIII Богдын лүндэн
Sunday, 29 January 2012 14:09


Ум сайн амгалан болтугай.
Сугайбодийн орноос бууж ирсэн, баруун газрын Далай ламаас зарлигай, Банчин богдын сунтагтай, 75 Махгалын дүртэй, 1000 мэлмийтэй, түмэн сонортой хонисонбодьсадын Очирдарь ламын гэгээн гэж ар халх, 4 аймаг, шавь долоон хошуу, өвөр 49 хошуунд залагдан ирсэн билээ. Богд эзэн хаанаас зарлигтай халхын ширээнд суусан билээ. Шажныг дэлгэрүүлэгч, амьтныг жаргуулагч, шажны алтан тамгыг түшиж, эх болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд амирлангуй дүрээр суудаг билээ. Би 3000 ертөнцийг өдөр, шөнийн хамт товчлон 6 эргэдэг билээ. Та нарын минь гэрийн доторхи хэрүүл тэмцэл, хэл ам, атаа тангараг, галын манаас, үүдний шорооны хог чинь халж орж болохгүй байна.

Read more...
 
Эрдэм шинжилгээний бага хурал болно.
Thursday, 17 November 2011 12:58


“1911 оны Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалд лам нарын оруулсан үүтгэл үйлс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг МБШТөв Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулж байна. Энэхүү хурал нь 2011оны 12 дугаар сарын 29 –нд  тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний Эрх Чөлөөний 100 жилийн ойд зориулсан хурал болж байгаагаараа онцлог юм. Хурлын арга хэмжээг Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын эрдэмтэн нарийн бичгийн дарга, гавж, гүн ухааны доктор (Ph.D) Т.Булган даргална. Хурлыг нээж МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д. Чойжамц, Монголын Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалын   жилийн ойг тэмдэглэх үндэсний хорооны дарга, Монгол улсын Шадар сайд М. Энхболд нар нээж үг хэлнэ.
Хуралд лам хуврага, эрдэмтэн мэргэд илтгэлээ тавина.

Read more...
 
Далай багшийн айлчлал өндөрлөлөө.
Tuesday, 15 November 2011 17:54

Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлчлал амжилттай болж өндөрлөлөө.
Далай багш Монголын нийт сүсэгтэн олонд Шүтэн барилдахуйн магтаал, Мөрийн гурван эрхэм, Жанрайсэг бурханы авшиг, Насны авшиг зэрэг номыг айлдаж, оюутан залуус Монголчууд бидэнд сургаал номлолоо харамгүй хайрласан.
Дээрхийн гэгээн Далай багш таны өлмий бат орших болтугай.

 
Монголын хөгжлийн гарц залуучууд гэдгийг онцлов.
Tuesday, 15 November 2011 17:42

Дээрхийн гэгээн XIV Далай багш Данзанжамц 1935 оны долоодугаар сарын 6-нд Түвдийн хойд нутгийн Амдо мужийн Тагцэр гэдэг жижиг тосгонд төрсөн. Тэрээр XIII Далай лам жанч халснаас хойш хоёр жилийн дараа төржээ. Далай багш есөн хүүхэдтэй айлын тав дахь хүү бөгөөд 1937 онд Далай ламын хойд дүрийг тодруулах эрлийнхэн тэдний гэрт ирж шалгаад мөн болохыг баталжээ.

Тэрээр 16 настайдаа Түвдийн үндэсний ассамблейн хүсэлтээр улс төрийн бүрэн эрхийг авч Түвдийн Засгийн газрын тэргүүн болсон. "Энэ хүн зөвхөн буддын шашинтан төдийгүй дэлхийн олон шашин шүтдэг ард түмний хүндэтгэлийг хүлээсэн нь учиртай. Түүний амнаас унаж байгаа үг бүхэн нэгийг бодогдуулдаг гэж хэлж болно. Гадны том албаны хүмүүс манайд ирэхээрээ танайх баян орон юм. Ордуудад чинь хөрөнгө оруулахад бэлэн байна. Хамтран ажиллаж болж байна гэдэг биз дээ. Тэгэхэд Дээрхийн гэгээнтэн сэтгэл харамгүйгээр "Ном уншуулж, бурханд мөргөх нь чухал биш, туйлын зорилго нь гэгээрэх" гэж сургалаа.

Мөн "Бурхны шашин бол шашин биш, харин амьдралын гүн ухаан оюуны шинжлэх ухаан. Монголын хөгжлийн гарц залуучууд" гэдгийг онцолж байна. Тэрээр орчин цагийн шинжлэх ухааныг буддын шашинтай хамтатган судлах хэрэгтэй гэж онцоллоо. Нийгмийн хариуцлага, ухамсраа хөгжүүлэх нь чухал. Монгол Улсыг хөгжүүлэхэд хүн бүрийн ухамсар чухал. Хүний сайхан сэтгэлээр улсаа хөгжүүлэх учиртай.

Хүн бүр бусдын сайн сайхны төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Хамаг зовлон бэрхшээлийн шалтгаан нь мунхагийн харанхуй байдаг. Өөрийнхөө ирээдүйг бурханд даатгах нь тийм ч ач холбогдолтой биш гэж сургаж байна. Энэ хүнээс өөр хэн ингэж монголчуудад үнэн үгийг хэлсэн юм бэ. Тэгэхээр энэ хүний сургаалыг сонсох гэж монголчууд хөдөлгөөнд орох нь аргагүй юм.


Н.Лхагва

olloo.mn

 
Далай багшийн айлдвар эхэллээ.
Thursday, 10 November 2011 17:20

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багш өнөөдөр өглөө 08.00 цагаас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд морилж, ламын цогчид өргөн, лам хуврагуудад Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багш өнөөдөр өглөө 08.00 цагаас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд морилж, ламын цогчид өргөн, лам хуврагуудад сургаал айлдаж, 09.40 цагаас "Бөхийн өргөө"-нд их, дээд сургуулийн оюутан, залууст "Шинэ мянганы ёс зүй" сэдэвт лекц уншилаа. Харин үүний дараа Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багш 13-15 цагийн хооронд Буянт-Ухаа дахь шинэ спортын ордонд лам хуврага, сүсэгтэн олонд  зориулан "Шүтэн барилдлагын магтаал", "Мөрийн гурван эрхэм" номыг айлдлаа.


 
  • «
  •  Start 
  •  Prev 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  Next 
  •  End 
  • »


Лавайн эгшиг 97.5 шууд эфир

Цаг агаар


Медиа



Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Холбоос

Buddha.MN
Монголын бурханы шашны мэдээлэл боловсролын нэгдсэн сайт
Дашчойнпэл
Монголын бурхан шашны гүн ухааны их сургууль Дашчойнпэл дацан
Дүйнхор
Дүйнхор буюу Цагийн Хүрдэн

Манай зочид