“Хэмжээлшгүй энэрлийн их гуу сан Аръяабал
Хир үгүй айлдагчийн эрхэт Манзушир
21-р зуун урагшлахын хирээр интернэт нь илүү өргөн хүрээнд, дэлхийн түвшинд мэдээлэл солилцох чухал хэрэгсэл болоод байна. Бурханы шашны сургаал, түүх, Төвдийн соёлтой холбоотой мэдээллүүд ч үүнд бас хамаарна. Ялангуяа ном хөтлөх багш, уншиж судлах ном ховор газруудад интернэт мэдээллийн гол эх үүсвэр юм.
Шашны талаарх буруу ойлголт газар авсан, олон шашин, шашны олон урсгал зэрэгцэж оршдог тэдгээр орнуудад харилцан бие биеэ үгүйсгэх, зөрчилдөх байдлыг дэвэргэж байгаа (мунхагийг) буруу үзлийг арилгах хамгийн хүчтэй арга нь шашныхаа сургаалд суралцаж үнэн зөв боловсрол олох явдал билээ. Иймд миний бие эрдэмтэн Александер Берзиний олон хэл дээр мэдээллээ хүргэдэг www.berzinarchives.com цахим хуудсыг Бурханы шашны өөр өөр ёс, үзэл, Төвдийн соёлыг хамарсан өргөн хүрээтэй нийтлэлүүдийг интернэтээр дамжуулан олны хүртээл болгож байгаагийн хувьд нь Бурханы шашны боловсролын үнэтэй хэрэгсэл хэмээн таатай хүлээн авч байна.
Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн, Хамба: Д.Чойжамц
БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан
УншихБНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан
УншихБНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан
УншихБНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан
УншихБНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан
УншихБНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан
УншихАливаа хилэнц бүгдийг эс үйлдэн Алин буяныг хотол чуулган болгоод Анхаарч өөрийн сэтгэлийг номхтговоос Авралт тэр нь Бурханы шашин мөн
Энэ ертөнцөд жаргал юу буй Тэр бүхэн бусдыг жаргаах сэтгэлээс төрюү Энэ ертөнцөд зовлон юу буй Тэр бүгд өөрийгөө жаргаах сэтгэлээс л уршигдюу
Ухааны сохор зуун жилийн амьдралаас Утгыг танисан нэг өдрийн амьдрал чухал
Алин амьтныг баясуулваас бас тэгээд Алин амьтныг жаргуулваас л Бурхан баясму за Тэд л баясваас Бурхан бүхэн баясах хийгээд Тэд л хорлогдвоос Бурхад хорлогдох болюу
Хүслийн таван эрдмийг төгс эдэлж амьдардгаар нь Хүсэлт орон буюу Амармаг тэнгэрийн орон хэмээсэн
Тив бүхэн өөрийн хойд талыг Сүмбэр уул хэмээн үзэх бөгөөд энэ нь наран ургахын эрхийн дагуу юм
Адгуусанд өгүүлж баршгүй олон зүйл язгуур байх боловч тархмал хийгээд живэнги орших хоёр язгуурт хураан ангилна
Сансар Нирваны Хүрд
Бурхан багш шавь нартаа ертөнцийн зүй тогтлыг ухааруулахын тулд олон аргаар ном айлдсаны дотор зургаар айлдсан номын нэг нь энэхүү “Сансар нирваны хүрд” юм. Үүнд сансар орчлонгийн гэм хийгээд амарлингуй нирваны ач тус хоёрыг тодорхой харуулсан тул үүний бэлгэдлийг өөрөө танин мэдэж, утгыг нь санан тунгааж, ёсчлон бясалгаж, мөн сонирхосон бусдад ч сайхан сэтгэлээр аль чадахаараа сайн тайлбарлаж байх нь лам нарын үүрэг мөн.
Үүнийг зарим номонд Орчлонгийн хүрд гэсэн байдаг ч нийтэд “Сансарын хүрд” хэмээн алдаршсан. Энэ нь хэдий хүртэл нисванисын эрхэнд байна төдий хүртэл өөрийн эрхгүйгээр төрлөөс төрөл дамжин эхлэл төгсгөлгүйгээр эргэлдэх сансар орчлонгийн зүй тогтлыг хүрдэн дүрсээр дүрслэн харуулсан учир тийнхүү нэрийджээ.
1.1. Бурхан багшийг заларч байх үед Энэтхэгийн төв нутгийн хаан Бимбасара-д (мон:Дүрст-Зүрхэн, түвд:Сүгжаннянбу) хязгаар нутгийн хаан Ударяана-гаас үнэлэшгүй ховор их эрднийн нэгэн тулга бэлгэлсэн байна. Хаан Дүрст-Зүрхэн түүний хариу бэлэг явуулах гэсэн боловч түүнтэй тэнцэх зүйл олдохгүй байсан тул Бурхан багшид айлтгажээ. Бурхан багш орчлон нирван болон дөрвөн үнэний зүй тогтлыг харуулсан “Сансарын хүрд”-ийг бүрэн хэмжээгээр нь зуруулан илгээсэнд, Ударяана хаан тэргүүтэй энэ увадисын хүчээр гэгээрэх хувьтай тоолшгүй олон шавь нар, үүний учирыг ойлгосоноор жаргал зовлонгийн уг үрийг үнэн зөв таньж, авал орхилыг ялгах хиргүй тунгалаг оюуны нүдийг олжээ.
1.2. Бурхан багшийн үед Шаарийбүү Монголжийбүү хоёр рид хувилгааныхаа хүчээр нийт зургаан зүйлийн амьтан, ялангуяа эглийн нүдээр үл үзэж, хөлөөр очиж эс чадах там, бэрд, тэнгэр, асурийн орноор зорчин, тэдгээрийн байдлыг бусдад таниулан номлож олон хүмүүст орчлонгийн зүй тогтлыг ухааруулж байжээ. Гэтэл нэгэн удаа Бурхан багш Анандад
-Цаг үргэлж энэ хоёр шиг хүн гарахгүй. Тиймээс “таван хэсэгт хүрд”-ийг бүтээх хэрэгтэй хэмээгээд, түүнийг хэрхэн зурах, “Хичээж үйлд” хэмээх тэргүүтэй хоёр шүлэг номыг дэргэд нь бичих, тэдгээрийн утгыг бусдад тайлбарлах хүнийг хажууд нь байлгаж бай хэмээн зарлиг буулгасан тухай Винайн “Лүн намжэд” хэмээх сударт номолсон байна.
2. Бэлгэдэл.
Энэхүү хүрдний таван хэсгүүд нь сансар нирван хоёрын зүй тогтлыг бэлгэдэж байгаа юм.
2.1. Сансар буюу орчлонгийн зүй тогтлыг хэрхэн харуулж байна хэмээвээс, гурван орны зургаан зүйлийн төрөлд худгийн ховоо мэт эргэлдэх бид ямар шалтгаанаар, ямар оронд, хэрхэн эргэж буйг харуулжээ.
2.1.1. Шалтгааны хүрд
Хамгийн гол хүйсэн дээр тахиа могой гахай гурвын зураг бүхий хүрд, түүний гадуур нэг тал нь цагаан, нөгөө тал нь хар хүрд байна. Энэ хоёроор орчлонд эргэлдэх шалтгаан нисванисын гурван хор болон түүний эрхээр хураах хар цагаан хоёр үйлийг харуулжээ.
Хоёрдугаар хэсэг-Үйлийн хүрд:
Орчлонд эргэлдэх дараагийн уг шалтгаан нь нисванисын эрхээр хураасан сайн муу үйлүүд юм. Үүнийг үйлийн бүхэн гарахуй гэдэг. Сайн буюу бусдад тустай үйлийг буяны үйл, муу буюу бусдад хорлолтой үйлийг нүглийн үйл гэнэ.
Цагаан тал: Буяны үйл нь сэтгэлд таатай үрийг гаргадаг тул цагаан өнгөөр дүрсэлжээ. Түүндээр байгаа гурван дүрс нь гурван сайн төрлийг олохын завсрын төрөл болох хувьлан төрсөн зуурдын төрлүүдийг зурсан байна.
Доороос эхнийх нь хүний төрлийг олохын өмнөх зуурд мөн бөгөөд авах хүний төрөлтэйгөө адил төстэй, чигээрээ явж буйгаар дүрслэгджээ.
Хоёр дахь нь асурийн төрлийн зуурд бөгөөд асури нар нь тэмцэлдэгч тул баатарын дүртэй, дээшээ явж буйгаар дүрсэлжээ.
Гурав дахь нь тэнгэрийн зуурд бөгөөд тэнгэрийн дүртэй, чанх дээшээ гэрлэн замаар явж буйгаар дүрсэлсэн байна.
Хар тал: Нүглийн үйл нь сэтгэлд таагүй үрийг үүсгэдэг учраас хараар дүрсэлсэн байна. Түүндээр байгаа гурван дүрс нь гурван муу төрлийг олохын завсрын төрөл болох хувьлан төрсөн зуурдын төрлүүдийг дүрсэлжээ.
Доороос эхнийх нь тамын төрлийг олохын өмнөх зуурд мөн бөгөөд биенээс нь гал бадрах зэргээр авах тамын төрөлтэйгөө адил төстэй, чанх доошоо толгойгоороо тонгорцоглон явж буйгаар дүрслэгджээ.
Хоёр дахь нь бирдийн төрлийн зуурд бөгөөд бирд лүгээ адил дүртэй, мөн доошоо чиглэн толгой нь уруу харан явж буйгаар дүрсэлжээ.
Гурав дахь нь адгуусны зуурд бөгөөд адгуусны дүртэй, доошоодуу чиглэн явж буйгаар дүрсэлсэн байна.
Эдгээр нь орчлонд төрөхийн уг шалтгаануудыг дарааллын дагуу үзүүлсэн увадис юм.
Гуравдугаар хэсэг-Эргэх орон зургаан зүйлийн төрлийн хүрд:
Энэ хэсэг нь зургаан зүйлийн амьтны төрлийг харуулсан зургаан хэсэгтэй. Дээд хэсэгт нь тэнгэр, асури, хүн гурав, доод хэсэгт нь там, бирд, адгуус гурвыг тэдгээрийн ерөнхий жаргал зовлонг дүрсэлсэн байна.
Хүн: Төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн зовлонгоор нийтлэг нэрвэгдэнэ. Жаргал зовлон хослон байдаг тул ажиглан шинжлэх ухамсарынхаа хүчээр орчлонгоос уйсаж гэгээрэх боломж илүү.
Тэнгэр: Хүсэлт орны тэнгэрүүд нь хувилж төрдөг тул төрөхийн зовлон байхгүй, мах цусан биегүй тул өвдөхийн зовлон болон хөгшрөхийн зовлон бараг байхгүй. Гагцхүү үхэхийн зовлонтой. Хүсэлт орны зургаан тэнгэрийн хоёр нь асури нартай тэмцэлдэх зовлонтой. Дүрст тэнгэрийн оронд зовлонгийн зовлон байхгүй бөгөөд түүний IV даяаны орон болон дүрсгүй тэнгэрүүд нь орчлонгийн жаргал зовлон хоёроос түр хагацсан байдаг.
Тэнгэр нартай төстэй ч атаархалын эрхээр тэдэнтэй тэмцэлдэн зовно.
Энэхүү дөрөвдүгээр хэсгийг 12 хэсэгт хуваасаны дотор 12 шүтэн барилдлагыг билэгдсэн дүрслэлүүд байх бөгөөд эдгээр нь нисванисын эрхээр сайн муу үйл хурааж, тэнгэр хүн тэргүүтэй зургаан зүйлийн төрөлд хэрхэн эргэх ёсыг харуулсан юм.
Нэгдүгээр хэсэг-Нисванисын хүрд:
Орчлонд эргэлдэхийн эхний уг шалтгаан нисванис буюу муу бодлууд. Үүнийг нисванисын бүхэн гарахуй гэнэ. Бүх нисванис нь нисванисын гурван хор буюу мунхаг, уур, шунал гуравт хураагдана.
Шунал: Тахиа (зарим номонд: Тагтаа) нь өдөр бүр олон удаа хурьцал үйлдэж чадах маш их хүсэл шуналтай бөгөөд эр тахианы дууг сонссон төдийгөөр хэвлийд нь өндөг тогтож байдаг тул түүгээр шуналыг дүрсэлжээ.
Уур: Могой нь маш их уур хилэнтэй бөгөөд харваас айдас хүрмээр гуа бус, аймшигт хороороо олон амьтны амийг бүрэлгэж чадах зэрэг гэм хор ихтэй. Түүний адил уур нь машид хүч ихтэй хилэнц нүгэл хураалгадаг, тухайн үедээ царай дүрсийг гуа бус болгохоор үл барам дараа төрөлдөө ч түүний эрхээр муухай дүрстэй болж төрдөг, өглөг өгсөн тэргүүтэй олон буяны ёзоорыг устган дарах зэрэг хэмжээлшгүй гэмтэй тул түүнийг могойгоор дүрсэлжээ.
Мунхаг: Гахай нь цэвэр бохирын ялгаанд ихэд мунхарсан, өөрийнх нь амийг бүрэлгэх гэж буй яргачиныг ч асран хайрлаачинд эндүүрэх машид мунхаг амьтан хэмээн үздэг мэт үл мэдэх мунхаг нь үйлийн үр болон юмсын туйлын зүй тогтолд мунхарсан байдаг тул гахайгаар дүрсэлсэн байна.
Мөн уур хилэн ба хүсэл тачаал хоёр нь ч мунхагийн эрхээр гардаг тул могой тахиа хоёр нь гахайн хамраас гарч буйгаар дүрсэлжээ. Тиймээс энэ нь орчлонгийн ёзоор бол эцэстээ мунхагт тулах юм гэдгийг харуулсан юм.
Бас зарим зурагт гахай могой тахиа гурав нэгнийхээ сүүлнээс зуусан байдлаар бүтээсэн байдаг. Энэ нь мунхаг уур шунал гурав үргэлжлэн нэг нэгнийгээ үүсгэж байдаг гэдгийг харуулж буй ажээ.
Гурав дахь нь тэнгэрийн зуурд бөгөөд тэнгэрийн дүртэй, чанх дээшээ гэрлэн замаар явж буйгаар дүрсэлсэн байна.
Дотроо олон төрөл байдаг ч ерөнхийд нь үндсэн орон “Эрлэгийн хотдоо оршигч” хийгээд түүнээсээ дайжиж өөр янз бүрийн оронд амьдрах болсон “тарж бутарсан бирд” хэмээх хоёр язгуурт хуваана. Эдгээрийн дотор ид хав рид хувилгаантай ч зарим нь муу үйлэнд баясдаг, зарим нь сайн үйлэнд баясагч нар ч байна. Ихэнхдээ хармын сэтгэлээр энэ төрлийг авдаг тул санаанд багташгүй өлсөх цангахын зовлонгоор туйлдана. Үүнд гадны түйтгэрийн эрхээр хоол унд эс ологч, дотоодын түйтгэрийн эрхээр хоол унд хүртэж үл чадагч, эдэлсэн хоол унд нь өөрт нь хорлогч гэсэн гурван төрөл байна.
Халуун хүйтэн, хэрчигдэх таслагдах зэрэг зовлонгийн туйл болсон төрөл юм. Амьтны их там, ойр хүрээлсэн там, хүйтэн там, хагас там гэж дөрөв ангилна.
Эрлэг Номунхаан: Бирдийн аймгийн эзэн, илт мэдэл хийгээд рид хувилгаант, шидэгч нүглийн үйлээр төрсөн ч, гүйцээгч буяны үйлээр тэнгэрийн цог учралыг эдлэгч, буян үйлдэгч нарыг тэтгэн дэмжиж, хилэнц нүгэл үйлдэгч нарыг гэсгээн шийтгэж, нүгэл буяныг ялгагч, баруун гартаа цаазын мод, зүүн гартаа толь барьсан Эрлэг Номунхаан. Үүнийг ихэнхдээ тамын хэсэгт зурсан байдаг ч ер нь бирдийн хаан тул бирдийн хэсэгт зурдаг ёс ч байна.
Далайн адгуус болон эх газрын адгуус гэж хоёр ангилна. Мөн загас жараахай зэрэг уснаа явагч, адуу мал тэргүүтэй газраар явагч, шувуу зөгий зэрэг агаараар явагч хэмээн гурав ангилна. Төрөх, хөгшрөх, өвдөх, үхэхийн дээр нэг нэгнийгээ идэх, хэлгүй тэнэг, өөрийн эрх байхгүй тул бусдад эдлэгдэх, цохиж зодуулах, алагдах зэрэг зовлон маш их.
Хоёр дахь нь асурийн төрлийн зуурд бөгөөд асури нар нь тэмцэлдэгч тул баатарын дүртэй, дээшээ явж буйгаар дүрсэлжээ.
Доороос эхнийх нь хүний төрлийг олохын өмнөх зуурд мөн бөгөөд авах хүний төрөлтэйгөө адил төстэй, чигээрээ явж буйгаар дүрслэгджээ.
Доороос эхнийх нь тамын төрлийг олохын өмнөх зуурд мөн бөгөөд биенээс нь гал бадрах зэргээр авах тамын төрөлтэйгөө адил төстэй, чанх доошоо толгойгоороо тонгорцоглон явж буйгаар дүрслэгджээ.
Хоёр дахь нь бирдийн төрлийн зуурд бөгөөд бирд лүгээ адил дүртэй, мөн доошоо чиглэн толгой нь уруу харан явж буйгаар дүрсэлжээ.
Арван нэгдүгээр төрөл
Арван хоёрдугаар хөгшрөх үхэх
Нэгэн ухаан самуурсан сохор хүн хаана яваагаа, хаашаа явахаа мэдэхгүй бэдэрч явна. Ая тухтай газар очихыг хичээж, ариун сайн идээ ундаа тэргүүтнийг эдлэхийг хүсэвч, урьдахаа харах нүд нь сохорч, ухаан санаа нь самуурсан тул хүссэндээ үл хүрч, хүсэшгүй хадан ангалд унах, хөлгүй нууранд живэх, хуучирч муудсан хоол ундыг эндүүрэн идэх зэргээр элдэв зовлонг амсах мэт бидний сэтгэл уг үрийн шүтэн барилдлага, үйлийн үрийн зүй тогтол, юмсын жинхэнэ оршихуй хоосон чанарыг үл мэдэн мунхарсанаар муудсан хоол мэт эдлэвч зовлон болох орчлонгийн жаргалд хууртаж, муу заяаны хадан ангалд унаж, хязгааргүй сансарын далайд живэж яваа юм.
Орчлонг үүсгэгч үйлийн үндсэн сэдэл болсон, өөрийн эрхээр бүтсэн би (байхгүй боловч) байгаа мэтээр төсөөлөн баригч сэтгэлийн будангуйрагч төлвийг анхдагч мунхаг гэнэ.
Ваарчин бээр сайн муу, том жижиг элдэв төрлийн савыг урлана. Түүн шиг хоёр дахь хуран үйлдсэн үйлээр орчлонгийн сайн муу орон, сайхан муухай бие, их бага жаргал зовлон бүгдийг голлон бүтээнэ. Тиймээс орчлонг үүсгэгч нь энэхүү үйл мөн. Гэвч эдгээрийг мунхагийн эндүүрлийн эрхээр үйлддэг тул хоёрдугаар шүтэн барилдлага хэмээн үзэх бөгөөд олон шалтгаан нийлж үйл хураагдах тул хуран үйлдсэн үйл хэмээн нэрлэсэн байна.
Анхдагч мунхагаар өдөөгдсөн хийгээд сансар орчлонд өөрийн эрхгүй болгон хүлэн үйлдэгч, бие хэл сэтгэл гурвын алин нэгний үүдсэн хураасан дотоодын үйлийг удаах хуран үйлдсэн үйл гэнэ.
Сармагчин нэгэн газраа тогтож үл чадна. Ой модон дундуур нааш цааш дамжин дүүлж, заримдаа модны оройд гарч, заримдаа модны ёроолд бууна. Түүний адил бидний тийн мэдэл буюу сэтгэл нь нэгэн зоригдолдоо тогтон төвлөрч чадахгүй элдэв төрлийн үйлэнд алгасарч, орчлонгийн нэгэн төрлөөс нөгөө төрөл рүү дамжин тэнүүчилж байдгийг дүрсэлжээ.
Орчлонг үүсгэгч үйлийн чадамжийг тээгч, нисванисын нөлөөнд орших үндсэн сэтгэлийг гутгаар тийн мэдэл гэнэ.
Голын нэг эргээс нөгөө эрэг рүү явж буй
Тавдугаар төрөн түгэхүй
Зургадугаар хүрэлцэхүй
Долдугаар сэрэхүй
Наймдугаар шунахуй
Есдүгээр авахуй
Аравдугаар сансар
Бурханы тайлбар
Номын тайлбар Номын тайлбар Номын тайлбар Номын тайлбар Номын тайлбар Номын тайлбар Номын тайлбар Номын тайлбар Номын тайлбар Номын тайлбар Номын тайлбар Номын тайлбар Номын тайлбар Номын тайлбар Номын тайлбар Номын тайлбар Номын тайлбар
Монголын хүрээ цамыг анх 4-р Богд Жэвзүндамба хутагтын болгоолтоор 1811 оны төмөр хонин жил гарсан. Хүрээ цам нь Их хүрээний хамба номун хан Агваан
ЗочлохТүшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг таван настайд нь шашны тэргүүн Богд Жэвзүндамба хутагтад өргөмжилж арслант ширээнд
ЗочлохГонгор, Намсрайн бумбаны их тахилга
ЗочлохБНЭУ -ын Вивеканада олон улсын сангаас зохион байгуулдаг
"Самвад" олон улсын хурал
&nb
Зочлох© 2020 - Монголын бурхан шашинтны төв гандантэгчэнлин хийд - All Rights Reserved